Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
4°C
Эрүүл мэнд
Коронавирусийн халдварт (COVID-19)-ын нөхцөл байдлын мэдээ /2020.03.20)
2020-03-20 20:28     398

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний газрын дарга Я.Буянжаргал: Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 9-өөс хойш нийт 2942 тохиолдлыг ажиглалтад авсан. Өнөөдрийн байдлаар 1804 иргэнийг тусгаарлан, ажиглалтад аваад байна. Тусгаарлах байруудыг өргөжүүлж байна. ОХУ, Казахстан улсаас оюутнууд ирэх тул бэлтгэлийг хангаж байна. Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт тусгаарлах байрын бэлэн байдлыг хангаж байна. Мөн эмнэлгийн орны тоог нэмэгдүүлэх ажлыг тогтмол хийж байна. ХӨСҮТ дээр эрчимт эмчилгээний 10 орыг нэмсэн. Улсын төсвөөр ХӨСҮТ-д нийлүүлэгдэхээр төлөвлөгдсөн тоног төхөөрөмжийг суурилуулах ажлын бэлтгэлийг хангаад явж байна. Эмнэлгийн машинуудыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тоноглож, хүнд өвчтөнд үйлчилгээ үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Хэрвээ ачаалал ихэсвэл бид тусламж үйлчилгээг үзүүлэх газрууд болон бүх асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг үе шаттай авч байна.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл:

-Дэлхийн 173 оронд өвчлөл бүртгэгдлээ. Шинээр таван оронд өвчлөл бүртгэгдсэн байна. БНСУ, Иран, Итали, АНУ, Герман, Францад өвчлөл эрчтэй тархаж байна. Өвчлөл бүртгэгдсэн эхний гурван сард 100 мянган хүн өвчилж байсан бол сүүлийн 12 хоногт 100 мянган хүн уг халдвараар өвчилсөн байна. Европоос Азид өвчин зөөвөрлөгдөж орж ирэх эрсдэл бий болж байна. Үүнийг Азид өвчлөлийн хоёр дахь давалгаа бий болох эрсдэлтэй гэж үзэж байгаа. Тиймээс хамгаалах үйл ажиллагааг сулруулж болохгүй. Өвчлөл бүх тивийг хамарч байгаа тул зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл өндөр байна. Монголын хувьд гурван сар Азийн орнуудаас хамгаалах тактик баримталсан бол цаашид Азиас гадна Европ тивээс хамгаалах шаардлага тулгарч байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Гуравдугаар сарын 17-нд Москва - Берлин - Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн халдвар авсан иргэдийн хавьтал болох иргэдийн 75 хүнээс нь шинжилгээ авсан. Халдвар илрээгүй. Үргэлжлүүлэн 156 иргэнээс шинжилгээ авч байна.

Мөн Истанбул хотоос ирсэн 24 хүнийг шинжилгээнд хамруулсан. Коронавирус илрээгүй. Гуравдугаар сарын 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэн иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авсан. Халдвар илрээгүй.

Гуравдугаар сарын 19-нд буюу өчигдөр Хэнтий аймагт нэг иргэнийг тусгаарласан. Сорьц Улаанбаатар хот руу ирж байгаа. Энэ хүн нь Дорнод аймгийн Хавиргын боомтоор орж ирсэн. Автобусанд хамт ирсэн 24 иргэнийг ажиглалтад авсан” гэлээ.  

Монгол Улсад коронавирус өвчнөөр халдварласан зургаан иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний нэг нь Франц улсын иргэн бол бусад нь Монгол Улсын иргэд юм.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.