Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: COVID 19 халдварын тохиолдол нэгээр нэмэгдэж нийт 11 хүн боллоо
2020-03-26 22:24     371
 

Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 18-нд Истанбул-УБ-ын онгоцоор ирсэн 221 хүнийг шинжилгээнд хамруулснаас коронавирусийн халдвар авсан нэг иргэн бүртгэгдлээ. Монголд COVID-19 халдвар авсан хүний тоо 11 боллоо. Бид Хамгийн ойрын хавьтлуудыг нэн яаралтай тогтоож, давтан шинжилгээ хийх ажлыг үргэлжлүүлж байна. Тусгаарлагдсан хүмүүсийг халдвар бүртгэгдсэнээс хойш дахин 14 тусгаарлана, энэ журмаа хэрэгжүүлж ажиллана. 

COVID-19 халдвартай нэг иргэний эмчилгээнд хамгаалах хэрэгслийн өртгийг оруулаад өдөрт дунджаар 800 мянган төгрөг зарцуулж байна. Харин COVID-19 халдварыг илрүүлэх PCR лабораторийн нарийн шинжилгээнд 169 мянган төгрөг зарцуулж буй юм.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, Дэлхийн 150 оронд коронавирусийн халдварын 100-гаас цөөн тохиолдол бүртгэгдлээ. Эрүүл мэндийн ажилтныг сургаж бэлтгэх, сэжигтэй тохиолдлыг эрт илрүүлэх, тусгаарах ажиглах байрыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэг зургаан зөвлөмжийг ДЭМБ өгч байна. Нэг хүн дараагийн хүнийг халдварлуулах дундаж хугацаа 4.8 хоног байна. Дэлхийн 156 орон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг бүрэн зогсоолоо. 1.5 тэрбум хүүхэд сургууль завсардаж байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.