Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
12°C
Улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-үүдийн НДШ-ийг тэглэлээ.
2020-03-27 15:43     390

Коронавирусийн халдвар тархаад багагүй хугацаа өнгөрлөө. Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын 11 дэх тохиолдол бүртгэгдсэн. Өвчтөнүүдийн би Ерөнхий сайдын зүгээс Монгол Улсын иргэний амь насыг нэн тэргүүнд хамгаалах, хоёрдугаарт эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж ажиллах хоёр чиглэлд анхаарч байна. Коронавирусийн халдвар хяналтад байна. Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан хөл хорионы шийдвэрийг иргэд дагаж мөрдөх ёстой. Коронавирус гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч хяналтад авч чадсан. Өвчлөлийг дэлгэрүүлэхгүй байхад анхаарч, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлсний үр дүнд нөхцөл байдал хүндрээгүй. Эрсдэлээ тооцож хүн бүр сонор сэрэмжтэй байх нь Ерөнхий сайдын зүгээс хүсч байна. Засгийн газрын улсын нөөц хөрөнгөнөөс эм эмнэлгийн хэрэгсэлд 17 тэрбум төсөвлөсөн. Мөн нэн шаардлагатай тусламжид 20.3 тэрбумыг зарцууллаа. Дээр нь 159 тэрбумын санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллага холбогдох байгууллагуудад зарцуулна. Хөдөлмөр хамгааллын хувцас, эм эмнэлгийн хэрэгсэлд зарцуулна. Засгийн газраас ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 200 тэрбумыг гаргаж байна. Эрүүл мэндээ хамгаалахаас гадна эдийн засгаа хамгаалахад тодорхой арга хэмжээ авахад анхаарч байгааг хэлэв. Эдийн засгийн хүндрэлийг даван туулахад дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

1. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл НДШ-ийг ААН-үүдийг тэглэж байна.

2. Дөрөвдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 1-н хүртэл цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй.

3. Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-н хүртэл 1.5 тэрбумаас доош орлоготой аж ахуй нэгжүүдээс татвар авахгүй.

4. Ажлын байрыг хадгалж буй хувийн аж ахуй нэгжүүдэд гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөг.

5.Малчдад гурван хувийн хүүтэй гурван тэрбумын зээл олгоно.

6.Бүх шатны боловсролын байгууллагыг түр зогсоосонтой холбоотойгоор гурван сарын хугацаанд хүүхдийн мөнгийг 10 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ.

7. Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны литр тутамд тодорхой хэмжээнд бууруулна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.