Өнөөдөр
2024/05/10
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
0°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
2020-04-01 19:01     435


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Гуравдугаар сарын 28-ны өдөр иргэдээ авахаар ирсэн Солонгосын тусгай үүргийн онгоцоорТуркийн ЭСЯ-ны ажилтны ар гэрийн гурван хүн ирсэн. Хоёроос нь коронавирус илэрлээ. Онгоцоор ирсэн хүмүүсийг шууд тусгаарлаж, гурав хоногийн дараа шинжилгээ авахад вирус илэрсэн.

Туркийн ЭСЯ-ны ажилтантай онгоцоор ирсэн ар гэрийнхнийг нь уулзуулаагүй. Монголын дүрэм номын дагуу шууд тусгаарласан.

Халдвар авсан хоёр хүний ойрын хавьтал болох 10 хүнийг тусгаарлан тандалт, судалгаа, эмчийн хяналт хийж байна. Онгоцонд үйлчилсэн ажилтнуудад мөн зөвлөгөө өгч, тусгаарлаж байсан. Шинж тэмдэг илрээгүй ч гурав хоногийн дараа хийсэн шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тиймээс бид эмчилгээний хажуугаар лабораторийн шинжилгээг үргэлжлүүлэн хийж, хянана. 

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, НҮБ-ын гишүүн 195 орноос 17 улс коронавирусийн халдвар аваагүй байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес дэлхийн II дайнаас хойш хамгийн олон хүнийг хамарсан тахал гарлаа. Иймээс улс орнууд эв нэгдлийн хүчээр давж гарна гэж мэдэгдлээ.

Дэлхийн улс орнууд COVID-19 халдварын үед ажиллах хууль гаргаж байна ОХУөчигдөр коронавирусийн халдварын үед ажиллах хуулиа баталлаа. Монгол Улс ч Коронавирусийн халдварын үед ажиллах хуулийн төсөл боловсруулахаар ЭМЯ-д ажиллаж эхэллээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.