Өнөөдөр
2024/04/28
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
6°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Дахин ХОЁР ХҮН ЭДГЭРЧ, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна
2020-04-07 22:10     388
 
2020.04.07

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

Д.Нямхүү, Хоёр хүн эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-ээс гарч байна.Манай улсад коронавирусийн халдварын 15 тохиолдол батлагдсан бол дөрөв нь эдгэрч, өнөөдөр ХӨСҮТ-д 11 хүн эмчлүүлж байна. Сүүлийн хоёр хүн Берлин-Москва-УБ-ын онгоцоор ирсэн, гурван өдөр дараалан таван төрлийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй, эрүүлжсэн тул ХӨСҮТ-ээс гарч сувилалд 14 хоног тусгаарлагдахаар боллоо.

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-ийн Төв лабораторийн хэмжээний лаборатори ажиллаж эхэллээ. Ингэж хяналтыг илүү сайжруулж байна. Иргэд өөрийн хүсэлтээр шинжилгээ өгөхийг хүсвэл шинжилгээ авах боломжтой. 

Гуравдугаар сарын 10-ны өдөр коронавирусийн халдварын анхны тохиолдол болж бүртгэгдсэн Франц иргэний бие сайн байна. Франц иргэний ажилладаг “Бадрах энержи” компаниас ХӨСҮТ-ийн эмч, ажилтнуудад цалин, урамшуулал болгож 100 сая төгрөгийн хандивлалаа. Энэ тусламжийг бид зөвлөлдөөд ХӨСҮТ-д цаг наргүй ажиллаж буй эмч, ажилтнууддаа ижил тэгш хуваарилахаар тохирлоо. 

Франц иргэний хавьтал болох 346 хүнийг тогтоон шинжилгээ хийхэд Нэг ч хүн халдвар аваагүй нь тогтоогдсон. Энэ бол монголчууд эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн сайн хэрэгжүүлж байгаагийн илрэл гэж дүгнэж байна. Цар тахал бидний өмнө байгаа учир ард иргэд анхаарлаа сулруулахгүй байхыг сануулъя. 

Дарханд тусгаарлагдсан 6, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9, Токио-УБ-ын онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д өнөөдөр 183 хүн байна


Д.Нарангэрэл, Дэлхий дахинд өнөөдөр 1 сая 346 мянган хүн халдвар аваад байна. Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн өдөр. Тиймээс энэ өдрийг ДЭМБ-аас халдварын голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнууддаа хүндэтгэл үзүүлэхийг уриалж байна. COVID-19 халдвар гарснаас хойш дэлхий дахинд 36 мянга гаруй эмнэлгийн ажилтан халдвар авч, 100 хүн халдварын улмаас нас барлаа.

Эмчлэгдсэн эрүүлсэн эмч нар эргэн ажилдаа орж, өөрийн цусны сийвэнг өвчтөндөө тарьж эмчилгээг хийж байна.  Улсын хэмжээнд ажиглалтад 1530 хүн байна. Өчигдөр 547 хүн ажиглалтаас гарч, гэрийн тусгаарлалатад шилжлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.