Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Улс төр
ОХУ-ын өмчлөлд байсан 550 айлын орон сууцыг түрээсэлдэг иргэдэд нь өмчлүүлэхээр боллоо
2020-02-12 13:17     417

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ОХУ-ын өмчлөлд байсан, Монголчуудын түрээслэн амьдардаг 550 гаруй айлын орон сууцыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр болжээ.

Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад зургаан обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байна.

1998 оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн бөгөөд уг асуудлыг ийнхүү шийдвэрлэсэн байна.

  • БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр,
  • БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр,
  • Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байрыг “Ээрмэл” ХХК,
  • Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахаар баримт бичигт гарын үсэг зурсан бөгөөд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хувьчлах бэлтгэлээ хангаж II улиралд Засгийн газарт танилцуулна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.