Өнөөдөр
2024/04/28
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг иргэнээс коронавирус илэрч, халдвар авсан хүний тоо 17 боллоо
2020-04-13 23:11     400

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

Д.Нямхүү, Дөрөвдүгээр сарын 12-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 20 хүний нэгээс COVID-19 илэрлээ. Монголд коронавирусийн халдварын 17 дахь тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 хүн эмчлэгдэн гарч, 13 хүнд эмчилгээ, хяналт шинжилгээ үргэлжилж байна. 

Өнгөрсөн өдөр 232 хүн шинжилгээ хийснээс нэг иргэнд коронавирус илэрч, бусад  хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэ сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ажиглах байранд байгааг БНСУ-аас ирсэн 110 хүн, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд вирус илрээгүй.

ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 225 хүн эмчийн хяналтад байна. Эмчлэгдэж эмнэлгээс гарсан эхний хоёр хүн тусгаарлах байранд 14 хонох хугацаанд 2 удаа давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Ажиглах байрнаас гарсан ч гэртээ мөн 14 хоног ажиглалт, хяналтын дор байна. Бид давтан шинжилгээ хийж, хяналтаа үргэлжлүүлэн хийсээр байх юм 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл, Улсын хэмжээнд ажиглалтад 1678 хүн байна. ОХУ-д халдвар эрчимтэй тархаж, өнгөрсөн 24 цагт 20 хүн нас барлаа. ОХУ-аас Алтанбулагийн боомтоор 4-р сарын 11-ний өдөр 281 зорчигч ирж тусгаарлагдлаа. Үүнээс Дархан-Уул аймагт 11, Сэлэнгэд 2, Улаанбаатарт 169 иргэний авчирсны 20-ийг нь ХӨСҮТ-д тусгаарлалаа. Энэ хүмүүс маань 2-3 газраар дамжиж ирсэн тул эрсдэлтэй гэж үзэж байна. Тэдэнтэй цуг байгаад халуурсан нэг монгол иргэнийг Орост үлдээж, Улаан-Үдийн халдварт өвчний эмнэлэгт эмчлэгдэж байна. Энэ иргэнд хийсэн эхний шинжилгээний хариу сөрөг гарсан таатай мэдээтэй байна.

Хятадын эрдэмтэд шинэ судалгааны дүнг танилцууллаа. COVID-19 агаар дуслын замаар 4 метр зайд халдварлах боломжтойг тогтоожээ. Тиймээс ДЭМБ-аас хүмүүсийг 2 метрийн зайнаас харьцахыг зөвлөж байсан бол одоо 4 метр түүнээс дээш зайнаас харьцах зөвлөмж өгч эхэллээ. 

Тээврийн хэрэгслийг тэгш, сондгой тоогоор хязгаарлан явуулах тухай асуудлыг ЭМЯ дэмжихгүй байгаа. Учир нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлавал нийтийн тээврийн хэрэгсэлд нягтрал үүсэх учир халдвар хамгааллын үүднээс дэмжих шийдвэр биш юм гэв. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ОХУ-аас 282 иргэн орж ирснээс 111 нь Дархан-Уул аймагт, 169 хүн Улаанбаатарт ирснээс 149 иргэнийг гурван ажиглах байранд, сэжигтэй 20 иргэн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Одоогийн байдлаарэнэ 20 хүний нэгээс коронавирус илэрлээ. Энэ хүмүүст тандалт хийж байна. Мөн хойд хилээр орж ирсэн бүх хүн нэг нэгээрээ тусгаарлагдсан. Орж ирсэн 149 хүнээс өчигдөр шинжилгээ авсан, үргэлжлэн шинжилгээ хийгдэж байна. Маргааш хариу нь гарна. Халдвар авсан батлагдсан хүнтэй хамт хойд хилээр орж ирсэн иргэдийг хяналтдаа авсан.

Франц улсын иргэний бие сайн байгаа. Шинжилгээний дүнд үндэслэн гаргах эсэх шийдвэр гаргана. Гурван өдөр дараалсан шинжилгээ хийгээд вирус илрээгүй тохиолдолд эмнэлгээс гаргана.

А.АМБАСЭЛМАА: ФРАНЦ УЛСЫН ИРГЭНИЙ БИЕ САЙН БАЙГАА

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнгөрсөн баасан гарагт ОХУ-д хоёр монгол иргэн COVID-19 халдвар аваадг, эмчлүүлж байгаа тухай мэдээлсэн. Эдгээр иргэдийг эх орондоо авчрах уу? гэсэн асуултад,
ЭМЯ-ны Шуурхай удирлагын газрын дарга Д.Нарангэрэл, Хойд хөршид халдвар авсан хоёр монгол иргэнээс эх орондоо авчраагүй байгаа. Хэрэв УОК-оос авчрах шийдвэр гаргавад N95 амны хаалт зүүлгээд, халдвар хамгааллын дэглэмийг сахиулан авчрах тухай мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа, Халдвар авсан нь баталгаажсан иргэдийг эрүүл хүмүүстэй хамт тээвэрлэх нь олон улсын эрүүл мэндийн дүрэм журмыг зөрчих учир халдвар авсан улсад нь эмчлэх дүрэм журам үйлчилдэг. Япон улсын “Диамонд принцесс” хөлөг онгоцонд 50 гаруй улсын иргэн зорчиж байсан. Тиймээс халдвар авсан иргэд тухайн улсдаа эмчлэгдэж, эрүүлжсэний дараа улс нь иргэдээ татан авч байна.
 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.