Өнөөдөр
2024/04/28
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
2°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Өчигдөр 502 хүнд шинжилгээ хийснээс 13 ШИНЭ тохиолдол илэрлээ
2020-04-14 21:18     387

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, Өчигдөр нэг өвчтөн эдгэрч эмнэлгээс гарлаа. Эдгэрч гарсан хүний тоо 5 боллоо. ХӨСҮТ-ийн хоёр лабораторид өчигдөр 502 хүнд шинжилгээ хийснээс COVID-19-ийн 13 илэрлээ. Үүний нэг нь Дархан-Уул аймагт байсныг өнөө өглөө авчирч, ХӨСҮТ-д тусгаарлан хянаж эхэллээ. Бусад 12 нь Улаанбаатарт тусгаарлагдаад байсан. Давтан шинжилгээг үргэлжлүүлэн хийнэ. Халдвартай 25 хүнд эмчилгээ хийж байна.

А.Амбасэлмаа, Өчигдөр ОХУ-аас ирсэн сэжигтэй тохиолдол болох 20 хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан тухай мэдээлсэн. Энэ хүмүүсийн ойрын хавьтал 31 хүнийг илрүүлсэн. Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр, Эрхүүгээс Улаан-Үд рүү автобусаар ирсэн 282 иргэнийг Алтанбулагийн боомтоор оруулж, тусгаарласан. ОХУ-аас ирж халдвартай нь батлагдсан иргэний ойрын хавьтал болох Москвад сурч байсан 30 иргэнээс шинжилгээ авахад COVID-19 халдварын 12 тохиолдол бүртгэгдлээ. 12 хүний ойрын хавьтал нь энэ хүмүүс өөрсдөө. 19-23 насны оюутнууд. Дархан-Уул аймагт батлагдсан нэг иргэн өчигдөр халдвар авсан нь тогтоогдсон иргэнтэй нэг сургуулийн оюутнууд. 

Халдвар авсан иргэдийн бие хэвийн байна. Зарим хүнээс халдварын шинж тэмдэг илрээгүй, заримаас 2-3 шинж илэрсэн. Шинж тэмдэггүй далд үед нь илрүүлснэ нь өвчин уушгины хатгаа болж хүндрэхээс өмнө эмчилгээг эрт эхлүүлэх сайн талтай.

ХӨСҮТ халдвар авсан иргэдийг эмчлэх бүрэн чадамжтай. Монгол Улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа. 

Монгол Улс халдварын өндөр эрсдэлтэй орон хэвээр байгаа. Энэ хүмүүсийг авчрах үед халдварын шинж илрээгүй, ирсний дараа шинж тэмдэг илэрч, шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа. Голдуу оюутнууд байна.  Халдвараас сэргийлэх шаардлага биелүүлэээгүй нь олноор халдварлах нөхцөл үүсгэлээ гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Д.Нарангэрэл, COVID-19-ийн клиникийн шинж тэмдэг нь уушгины хатгаа болж хүндэрдэг. 456 ширхэг амьсгал дэмжих уушгины аппаратыг шинээр авч, эмнэлгүүдэд хуваарилж, шаардлагатай үед хэрэглэхээр нөөцлөөд байна. Одоогийн байдлаар Монголд уушгины аппарат хангалттай гэж үзэж байна. Өвчлөл хүн амын дунд тархвал тоног төхөөрөмжийн дутагдалд орж болзошгүй.

Манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн. Энэ хүмүүс ирэх үед нь халдварын шинж илрээгүй, ирж тусгаарлагдсаны дараа лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдлаа.

Гаднаас иргэдээ авчрахдаа Монгол Улс 2 шаардлага тавьж байгаа. 1-рт, шинжилгээ хийлгэж, COVID-19 халдваргүй гарсан тохиолдолд. 2-рт, ирсэн даруйд нь хүн бүрийг нэг нэгээр нь тусгаарлах шаардлага тавьж байгаа. БНСУ-аас ирсэн иргэд бүгд шинжилгээний бичгээ үзүүлээд онгоцонд суусан. ОХУ-аас ирсэн иргэд ийм шаардлага гарахаас өмнө Москва, Эрхүү, Улаан-Үд зэрэг олон хотоор дамжиж ирсэн тул лабораторийн шинжилгээг хүн бүр хийлгээгүй.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Манай улс гадаадаас ирсэн иргэдийг 21 хоног тусгаарлаж байна. Тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгч байна.

Б.Янжмаа, БНХАУ-д шинэ халдварын 108 тохиолдол бүртгэгдсэнээс 98 нь гадаадаас зөөвөрлөгдөн иржээ. Халдварын хоёр дахь давлагаа үүсэхээс сэргийлж, хилийн хяналтаа чангатгах шийдвэр гаргасан бөгөөд ялангуяа ОХУ-тай хиллэдэг бүс нутгуудад онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Хятад улс гадаадаас ирж буй иргэдийг 28 хоног тусгаарлаж, тусгаарлалтаас гараад гэртээ 14 хоног өөрийгөө тусгаарлаж байна. 

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.