Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
15°C
Улс төр
Байнгын хороо УИХ-ын гишүүн Б.Батзоригийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ
2020-04-15 20:58     395
 

УИХ-ын гишүүн Б.Батзориг "УИХ-ын гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул шийдвэрлэж өгнө үү" гэсэн өргөдлийг УИХ-ын даргад өгснийг Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцууллаа. 

Танилцуулгатай холбоотой асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын гишүүн чөлөөлөгдөх хүсэлт гаргасантай холбоотой гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Батзориг: Монгол Улсын Үндсэн хуульд УИХ нь 76 гишүүнтэй байна гэж заасан. Өнөөдөр 76-аас эхлээд нэг нь явсан, дараа нь дахиад нэг нь одоо нэг нь явбал 73 болно. Ямар хэцүү юм бэ? Би Б.Батзориг гишүүнийг өргөдлөө өгөөд явах ёстой гэж бодохгүй байна. Учир нь энэ хүн танай намын даалгаврыг биелүүлсэн. Танай намынхан энэ хүнээр бүдүүлгээр хэлбэл бохир бариулсан. ЖДҮХС-ийн зээлийг УИХ-ын 49 гишүүн тэр дундаа өөрсдийгөө шударга гэж ярьдаг нөхөд авсан. Авлигатай тэмцэх газар хуулийг сонголттой хэрэглэж, ноолоход амраар нь Б.Батзоригийг оролдож байна. Жинхэнэ удирдсан, авсан хүмүүсээ шийдээгүй. Тэр өнцгөөр харвал нэг мөр шийдвэл яасан юм бэ. Сонгууль болно, ард түмэн та нарт саналаа өгөхгүй шүү дээ. Засаглах үедээ засаглаж чадаагүй, борооны дараах мөөг шиг нэг нэгээр нь алдаж байна. Сонгууль хийж нөхөе гэсэн танай нам хийгээгүй. Сонгууль ч хийдэггүй, хүнээ алдаад байна гэдэг харамсалтай. УИХ-ын дархлаа алга. Би энэ хүний хийж байгаа зүйл зөв буруу гэм буруугүй гэж хэлэхгүй. Яагаад авч үлдэх гээд байна гэхээр нэгийг нь явуулаад үлдсэн 48 маань яасан тайван амгалан байх юм бэ. Нэг нөхрөөрөө туг тахиж явуулчихаад ичихгүй юу. Хэрэв энэ хүнийг явуулж байгаа бол ичиж үхээрэй. Энэ хүн шорондоо яваг, бид шударга ёс яриад хууль сууж байна гэж байгаа юм уу. 950 саяын нөхөд хамтдаа өргөдлөө өг эсвэл энэ хүнээ үлдээгээд сонгуулиар дүнгээ тавиулъя

Өөр үг хэлэх гишүүн байгаагүй тул санал хураалт явуулах гэж байна. Санал хураалтыг нууцаар, цахимаар явуулах гэж байна. Байнгын хороо УИХ-ын гишүүн Б.Батзоригийн чөлөөлөгдөх өргөдлийг хүлээн авах нь зүйтэй гэсэн асуулгаар санал хураалт явууллаа. Санал хураалтад 11 гишүүн оролцсоноос 10 нь дэмжлээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.