Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
8°C
Улс төр
УИХ-ын гишүүн Б.Батзоригийг ЧӨЛӨӨЛЖ, бүрэн эрхтэй 73 гишүүнтэй боллоо
2020-04-17 21:05     387
 

УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гишүүнээс нь чөлөөлөх УИХ-ын тогтоолын төслийг 52 гишүүний 27 нь дэмжсэнээр түүнийг чөлөөллөө. Ингэснээр УИХ бүрэн эрх бүхий 73 гишүүнтэй болж байна. Нууц санал хураалтад 47 гишүүн оролцсон байна. Нууц санал хураалтын тооллогын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг, Ж.Бат-Эрдэнэ нар багтжээ. Санал хураалтын дүнг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулсан байна. Тэрбээр тогтоолыг танилцуулахдаа "УИХ-ын гишүүн Б.Батзоригийн УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг санал хураалт явууллаа. Чуулганы хуралдаанд 60 гишүүн байснаас 47 гишүүн санал хураалтад оролцож, 27 гишүүн буюу гишүүдийн 57.4 хувь нь дэмжиж, 20 гишүүн 42.6 хувь нь дэмжээгүй" гэв. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асуух гишүүн байсангүй. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү ганцаараа үг хэлэв. Тэрбээр "Би Б.Батзориг гишүүний тухай юм яримааргүй байна. Энэ хүн бол ухамсартай, хариуцлагатай, хийсэн зүйлтэй хүн гэж бодож байна. Харин эрх баригч намыг яах вэ. Н.Номтойбаярын ард, энэ хүний ард хэдэн хүн байгаа вэ. Ухамсар, ёс суртахуунаараа өргөдлөө өгцгөөе л дөө. Хэн нь ЖДҮ, хэн нь 60 тэрбум, хэн нь Капитал банктай холбоотой билээ. Өргөдлөө өгөөд сонгуульдаа шударгаар оролцоё" гэлээ. 

 

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.