Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
5°C
Эрүүл мэнд
А.Амбасэлмаа: Олон улсын тээврийн жолоочоос COVID-19 илэрлээ
2020-04-21 20:09     396

ХӨСҮТ-ийн хоёр лабораторид COVID-19 халдвар илрүүлэх шинжилгээ хийж байна. 24 цагт 80-аас зарим үед 500 гаруй шинжилгээ хийж байна. Өнөөдөр үдээс хойш нэг хүний шинжилгээгээр коронавирус илэрлээ.

Энэ сарын 18-нд Алтанбулагийн боомтоор Монгол Улсад ирсэн олон улсын ачаа тээврийн  /TIR/ жолоочоос коронавирус  илэрч, Монголд халдвартай нь батлагдсан хүний тоо 34 боллоо. Энэ хүн гэр бүлээрээ ирсэн ба хавьтлуудыг тусгаарласан. Халдвар авсан хүний эхнэр болон өөрт нь халдварын шинж тэмдэг одоогоор илрээгүй байна.

Энэ хүн хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт яваад ирсэн. Бид олон улсын тээврийн 79 жолоочийг тусгаарласан.

Олон улсын тээврийн /TIR/ машины жолооч нар удааг хугацаагаар явдаг учир гэр бүлийнхэн нь уулзах, хоол хувцас авчрах зэргээр уулзах хүсэлтэй байна. Тэгэх шаардлагагүй, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг иргэддээ анхааруулмаар байна.

Жолооч нар бүгд тусгаарлах хувцастай явсан. Жолооч нарыг зочид буудалд ганц ганцаар нь тусгаарласан байсан гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр 14.10 цагт мэдээллээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.