Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
13°C
Улс төр
Сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах хэрэгтэй гэж МАН-ын бүлэг үзлээ
2020-04-21 22:35     368

МУ-ын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга гарган хаврын чуулганы нээлтийн хуралдаанд үг хэлэхдээ онцолсон. Улмаар Ерөнхийлөгчийн тамгын газраас сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй эсэх асуудлаар олон нийтийн дунд санал асуулга явуулсан. Төрийн тэргүүний албан ёсны цахим хуудсаар дамжуулсан явуулсан санал асуулгад оролцогсдын дийлэнх нь санал өгөхгүй гэсэн байна. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа сонгууль хойшлуулах эсэх асуудлыг хэлэлцэж хугацаанд нь явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэжээ.

Ерөнхийлөгчийн зүгээс цар тахлыг хяналтаас алдах эрсдэлтэйн дээр ирц хүрэхгүй байх магадлал өндөр гэж үзсэн. Харин УИХ-ын сонгуулийн ирц хүрэхгүй байсан удаа түүхэнд байхгүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга онцолж байсан юм. Олонхийн бүлгийн зүгээс ээлжит сонгуулийг товлон зарласан хугацаанд нь явуулах нь зүйтэй ч аюулгүй байдлыг дээд зэргээр хангах нь чухал гэж үзжээ. Улмаар энэ асуудалд Засгийн газар онцгой анхаарч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.