Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,380.31
Улаанбаатар
13°C
Улс төр
Таван нам сонгуульд оролцох хүсэлтээ өглөө
2020-04-22 20:03     490

Нам, эвслүүд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд өгч эхэллээ. Өнөөдөр таван нам хүсэлтээ хүргүүлсэн байна.

Тодруулбал,

  • Эх Орончдын Нэгдсэн нам,
  • Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам,
  • Их Эв нам,
  • Зон Олны нам
  • Дэлхийн Монголчууд нам Монгол Улсын Үндсэн хууль, УИХ-ын сонгуулийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамт хүлээлгэн өгчээ.

Сонгуулийн ерөнхий хороо энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс хоёроос илүүгүй төлөөлөл нь ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, Сонгуулийн ерөнхий хорооны байранд нэвтрэхээс өмнө асуумж бөглөх, ариутгал, халдвар хамгааллын тодорхой дэглэм баримтлах талаар нам, эвслийн ажилтнуудад урьдчилан мэдэгджээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.