Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-8°C
Улс төр
Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн тойргийг 23 байхаар баталлаа
2020-04-30 22:18     385

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар баталлаа. 

Хүн ам хамгийн ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 10 мандаттай бол, Баянгол, Хан-Уул дүүргүүд тус бүр 6, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг 4, Багануур, Налайх 2, Багахангай дүүрэг 1 мандаттай байх юм. 

Хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ.

Дүүрэг Мандатын тоо
1 Баянгол дүүрэг 6
2 Баянзүрх дүүрэг 10
3 Хан-Уул дүүрэг 6
4 Чингэлтэй дүүрэг 4
5 Сонгинохайрхан дүүрэг 10
6 Сүхбаатар дүүрэг 4
7 Багануур дүүрэг 2
8 Багахангай дүүрэг 1
9 Налайх дүүрэг 2
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.