Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Улс төр
Төрийн аудитыг хараат бус ажиллуулах хуулийн төслийг батлав
2020-05-01 23:59     560

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэхүү хуулийг өнгөрсөн онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталж байгаа юм. Ингэхдээ төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулахад тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийг баталснаар төрийн аудитын байгууллагын шалгах ажлыг үр дүнтэй, хараат бус, бие даасан байх баталгааг хангаж, төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжих боломжтой болно гэж төсөл санаачлагч үзжээ. Мөн Төрийн аудитын олон улсын стандартыг баримтлах, шалгагдагч этгээд төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэглээтэй холбоотой маргаан багасах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бий болж буй аж.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.