Өнөөдөр
2024/05/18
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
11°C
Нийгэм
“ZU, LUX бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авна”
2020-05-03 22:09     372

Тавдугаар сарын 1-нээс эхлэн баар, караокэг нээж, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг 00:00 цаг болгож сунгасан. Үүнтэй холбоотойгоор өчигдөр олон хүн цуглуулж, үймээн самуун дэгдээсэн тул ZU, LUX гэсэн хоёр баарны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авах шийдвэрийг Ерөнхий менежерийн хурлаар шийдвэрлэснийг НЗДТГ-аас мэдээллээ.

 

Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл баар, караокэг хааж, ресторон, паб буюу согтууруулах ундаа худалдаж, үйлчилдэг газруудын ажиллах цагийг 22:00 цаг болгосон.

Харин хоёр хоногийн өмнөөс эхлэн согтууруулах ундаа худалдах, үйлчлэх газруудыг нээж, ажиллах цагийг 07:00-00:00 цаг хүртэл болгосон боловч зарим уушийн газрууд эрүүл мэндийн заалт, журмыг мөрдөхгүй байгааг НЗДТГ-аас мэдээллээ.

Худалдаа, үйлчилгээний газрууд удаа дараа хүсэлт гаргасны дагуу эдийн засгийг эрчимжүүлэх хөгжүүлэх ажлын хүрээнд 45 мянган ажлын байрыг хадгалж үлдэхийн тулд Засаг дарга С.Амарсайхан дээрх дараах шийдвэрийг гаргасан байна. Гэвч СОVID19-ийн үед ажиллах журмыг зөрчсөн баар цэнгээний газрын үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс мэдэгдлээ.

Энэ дагуу нэгдүгээр сарын сарын 27-ноос хойш захирамжуудыг зөрчсөн 31 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

Баар, цэнгээний газрууд

  • Хоорондын зайг барьж ажиллах буюу 1.5-2 метр зайтай байх, ширээний тоог хоёр дахин багасгаж ажиллах ёстой
  • Үйлчлүүлж байгаа хүмүүсийн биеийн халуун хэмжиж тэмдэглэл хөтлөх
  • Үйлчлүүлэгч нарын хүрсэн зүйлсийг хоёр цаг тутамд халдваргүйжүүлэх ёстой.
  • Ажилтнууд амны хаалтыг байнга зүүх ёстой боловч эдгээрийг мөрдөхгүй байна гэв.

Нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундаа худалдах 5756, баар караокэ, ресторан гэх мэт үйлчлэх 3588, нийт 9244 байгууллага тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байна.

 
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.