Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
21°C
Улс төр
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З. Энхболд ажлаа өглөө
2020-02-13 19:22     488

 

Ерөнхийлөгч Х.Баттулгын шийдвэр олны анхаарлын төвд байна. Тамгын газрын даргаа явуулах болсон талаараа Ерөнхийлөгч дуугараагүй ч тамгын газрын дарга З.Энхболд сонгуульд нэр дэвших болсон тул ажлаа хүлээлгэн өгч байгаагаа өнөөдөр мэдэгдлээ. Улстөрийн хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга амьдралд нухлагдсан туршлагатай хүн байх ёстой гэж ярьж байгаа боловч зарим хүмүүс залуучууддаа зайгаа тавьж өгөх болсон гэж үзэж байгаа юм. Ямартаа ч Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Ө.Шижир гэх залуу яригдаж эхэллээ. Албан ёсоор ажлаа маргааш хүлээн авна гэж тамгын газрын экс дарга мэдэгдсэн юм. Мөн мэдэгдэл хийх үеэрээ сонгуулийн босго мөнгө болох 100 сая төгрөгнөөсөө 70 сая төгрөгийг тушаагаад байгаа талаараа мэдэгдлээ. Ингэхдээ өөрөөсөө нэг ч төгрөг гаргаагүй бүгдийг түүнийг дэмжигчид гаргасан гэнэ. Хандив өгсөн иргэд хариу нэхэхгүй зөв нийгмийг бүтээж өгхөд хувь нэмрээ оруулахыг захисан гэнэ. Ө.Шижрийн хувьд өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллахын хажуугаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан байна. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулгыг зам тээврийн сайдаар ажиллаж байх үед ажлын албанд нь ажиллаж байжээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.