Өнөөдөр
2024/04/29
Доллар (USD)
3,377.35
Улаанбаатар
5°C
Эрүүл мэнд
Шинэ коронавирүсийн халдварын тохиолдолд Цэргийн төв эмнэлэгт 570 ор дэлгэн ажиллах боломжтой байна
2020-02-13 22:09     480

Шинэ коронавирусийн халдварын үед онцгой нөхцлийн үеийн бэлэн байдлыг шалгах зорилгоор ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүд Цэргийн төв эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус эмнэлэг халдвараас сэргийлэх хяналтыг сайжруулах чиглэлээр орох гарах бүх хаалган дээр хөтөч, харуул ажиллуулж, иргэд, үйлчлүүлэгчдэд амны хаалт зүүлгэх, гар ариутгах, биеийн халуун үзэх зэрэг хяналтыг тогтмолжуулаад байна. Тус эмнэлэг 9 давхар эмнэлгийн байраа бүрэн чөлөөлж 570 ор дэлгэж, 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллуулах ажлын төлөвлөгөө гарган, бэлэн байдлыг хангаж байна.
Бүх тасаг, нэгжийн эрүүл мэндийн ажилтнуудад нэг удаагийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах сургалт явуулсаны зэрэгцээ коронавирусийн халдварын үед авах арга хэмжээ, оношилгоо, эмчилгээний заавар зөвлөмж өгөх сургалт явуулж, мэдлэг шалгах тест авч байгаа аж.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.