Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-1°C
Эрүүл мэнд
Д.Нямхүү: Хоёр оюутны давтан шинжилгээ ЭЕРЭГ гарч, нийт тохиолдлын тоо 193 боллоо
2020-06-06 22:35     388

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Өчигдөр ХӨСҮТ, Дархан лабораторид нийт 255 хүнд шинжилгээ хийхэд 253 хүнд илрээгүй. Харин хоёр хүнд шинээр илэрлээ. Алтанбулагийн боомтоор тавдугаар сарын 28-нд орж ирсэн 2 оюутанд 10 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээнд коронавирус илэрлээ.

САЙН МЭДЭЭ: Өнөөдөр 22 настай нэг оюутан 23 хоногийн дараа эдгэрч дараагийн хяналт руу шилжлээ. Тэрээр тавдугаар сарын 13-нд ирээд, 14-ний эхний шинжилгээнд халдвартай болох нь илэрсэн. 

Нийт 193 тохиолдол бүртгэгдсэний 71 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарсан. Одоо ХӨСҮТ-д байгаа халдвартай 108 хүн хөнгөн,  14 хүндэвтэр байдалтай байна.  Халдвартай жирэмсэн эмэгтэй гурав байгаа бол 8-16 насны нэг хүүхэд, элэгний хавдартай нэг, чихрийн шижин өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна. 

НЭМГ-ын орлогч дарга н.Цэндмаа:
Нийслэлд Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Халдвараас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээ мэдээллээр хангах постер, ярилцлага, тодруулга, мэдээллийг дамжуулан хүргэж байна. Нийслэлийн шуурхай штабт 24 цагийн жижүүр ажиллаж байгаа ба иргэдээс ирсэн санал гомдлыг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Найман товчоодоор орж гарсан 14684 тээврийн хэрэгсэл, 51661 зорчигчид хяналт, тандалт хийсэн.

Энэ бүх хугацаанд 4226 хүн гэрийн хяналтад байгаагаас 3619 хүн хяналтаас гарч 610 иргэн  яг одоо 120 өрхийн эмнэлгийн хяналтын дор байна.

Нийт гурван сарын хугацаанд хийсэн тандалтаар 3,5 сая авто машины урсгал хөдөлгөөнийг бүртгэж мэдээллийн санг үүсгэсэн. Нэг үгээр Нийслэлд аль аймгаас хамгийн их машин, зорчигчид ирж, хаашаа зорчдог, иргэдийн нас хүйсийн байдлыг судаллаа.

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа:
ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий захирал Тедрос Адханом  амны хаалтын талаарх зөвлөмжөө шинэчилж байгааг хэллээ. Маскны үр дүн их байгааг дурдаад, нийтийн тээвэр, дэлгүүр, худалдааны газар, хүн ихээр цугладаг газар заавал зүүхийг тэр дундаа даавуун амны хаалт хэрэглэхийг зөвлөлөө. 

Шинжлэх ухааны байдлаар нотлоогүй ч амны хаалт хэрэглэж байгаа улсуудад халдвар бага байгаа аж. Тиймээс амны хаалт зүүхээс гадна гарын ариун цэврийг сахиж, зайнаас харилцах арга хэрэгсэлтэй хамт хэрэглэх нь маш их үр дүнтэй байна гэв. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.