Өнөөдөр
2024/05/06
Доллар (USD)
3,381.24
Улаанбаатар
14°C
Дэлхий дахинд
БНХАУ цаазаар авах үндэслэлүүдийг олон нийтэд зарлалаа
2020-02-16 12:32     522

БНХАУ-ын бүх ард түмний дунд шатны шүүхээс 21 зүйл заалттай жагсаалт гаргажээ. Үүнээс 4 зүйл анги нь цаазаар авах ялтай юм байна. Үүнд коронавирусээр өвчилсөн ч эмчилгээнд орхоос татгалзсан, өвчтэйгээ мэдсэн ч санаатай тараахыг оролдсон болон хорио дэглэм зөрчиж олон нийтийн газраар зорчсон иргэдийг цаазаар авах болсноо мэдэгджээ. Мөн эрүүл мэндийн ажилчдад санаатайгаар хүндрэл учруулсан эмч эмнэлгийн ажилчдын хувцас хэрэглэлийг урж сүйтгэсэн иргэдийг цаазлах гэнэ.  

Цаашлаад хууль дүрэм журам зөрчсөн, хууль бусаар мөнгө олох гэсэн хүн бүрийг цаазаар авах болсноо мэдэгдлээ. Харин энэ үеийг далимдуулж хуурамч эм тараах бусдыг хууран мэхлэх явдал гарч байгаатай холбогдуулан энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг бүх наасаар нь хорих, хүндрүүлсэн тохиолдолд цаазаар авах юм байна. Шинэ төрлийн коронавирусээр өвчилсөн ч санаатайгаар өвчнөө нуун дарагдуулж байгаа иргэд цөөнгүй байгаагаас өвчний тархац нэмэгдэж байж болзошгүй байгаа тул яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандхыг анхааруулж байна. Мөн БНХАУ-ын онцгой байдлын комиссоос энэ сарын 15-аас эхлэн өндөр халуурсан, ханилгаж байгаа иргэдийг нийтийн тээврээр зорчхыг хориглолоо.

Мөн БНХАУ-ын төв банкнаас шинэ төрлийн коронавирустэй тэмцхэз зориулж 600 тэрбум юаныг гаргаад байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар тус өвчнөөр өвчлөөд байгаа 56.000 хүн, эмчлэгдээд байгаа 6.000 хүн байгаа бол 1596 хүн амиа алдаад байна гэж ОХУ-ын МКРУ мэдээллийн сайтад мэдээлээд байна.

 

Сэтгэгдэл
Сайн байна2020-02-17 01:5376.175.56.62
Тэгэх хэрэгтэй
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.