Өнөөдөр
2024/05/09
Доллар (USD)
3,381.47
Улаанбаатар
12°C
Нийгэм
Чех улсаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
2020-07-30 12:07     413

онгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Наймдугаар сард найман чиглэлд 14 нислэг үйлдэж иргэдээ татан авах болсон талаар мэдээлсэн.

Зарим нислэгүүдийн талаар тодруулж мэдээлэл өгье. Иргэдийн зүгээс маш их асуудал тавьж байгаа нислэгийг бид наймдугаар сарын 10-нд хүлээн авах зөвшөөрлийг өчигдөр УОК-оос хүссэн. Энэ нь Чех Улсад байгаа иргэд Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай ГХЯ коронавирусийн цар тахал эхэлснээс хойш иргэдэд үзүүлэх туслалцаа, дэмжлэг дээр хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Чехэд байгаа Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын санаачилгаар тэнд байгаа хүсэлт гаргаад буцах зардалгүй иргэдэд дэмжлэг үзүүлэх үүднээс тухайн иргэдийн бүх зардал буюу онгоцны тасалбар болон 21 хоногийн тусгаарлалтын зардлыг даах санал долоодугаар сард анх ирсэн. Нислэгийн бэлтгэлтэй холбоотой бүхий л зөвшөөрлийг хангах үүднээс наймдугаар сарын 10-нд энэхүү нислэгийн зөвшөөрлийг өгч байгаа. 170 хүний суудалтай онгоцоор 110 орчим хүн ирнэ гээд зардлыг нь даагаад ирж байгаа гэж ойлгож болно. Харин үлдсэн суудлыг Чехэд байгаа иргэдийг авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тэгэхээр энэ бол Чехийн Засгийн газрын санхүүжилтээр хийгдэж байгаа Чехийн авиа компани үйлдэх нислэг юм шүү. 

Нэмээд Чех улсаас ирэх хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Наймдугаар сарын дундуур, сүүлээр нэмэлт нислэг хийх боломжийг дахин судлаад тухай бүрд нь мэдээлнэ.

Өнгөрсөн хугацаанд 15,018 иргэнийг 40 улсаас татаж авсан. Франкфуртийн нислэгээр Африкт байсан цөөн тооны иргэдийг татаж аваад байна. Үүн дээр одоо 49 улсаас 12,000 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ гаргаад байгаа учраас өргөдөл гаргасан дарааллаар нь ил тод мэдээлж байгаа" гэв.

Ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3,500 орчим монгол иргэнээ гадаадын улс, орнуудаас татаж авах шийдвэр өчигдөр гарсан.

Наймдугаар сард хийгдэх 14 удаагийн нислэгийн хуваарийг хүргэж байна.

08 дугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
08 дугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
08 дугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
08 дугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
08 дугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
08 дугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
08 дугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
08 дугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
08 дугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
08 дугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар чиглэлд тусгай нислэг үйлдэнэ

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.