Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Нийгэм
Төрийн өмчийн сургуулийн 42,7 хувь нь зориулалтын бус цайны газарт “Үдийн цай” бэлтгэж байна
2020-10-09 11:21     396

НМХГ-аас ЕБС-ийн сургуулиудын "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, хувийн хэвшлийн 99 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сургуулийн 170 мянга орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж буй юм.

НМХГ-аас үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлж буй нийт сургуулийн 77 хувийг хяналт шалгалтад хамруулсан байна. Улмаар зөрчилтэй байсан 35 иргэн аж, ахуй нэгжид 15.5 сая төгрөгийн торгууль ногдуулан ажиллажээ. Энэ талаар НМХГ-ын эрүүл мэнд, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өглөө. Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн сургуулийн 74 буюу 53,6 хувь нь зориулалтын, 52 буюу 42,7 хувь нь зориулалтын бус цайны газартай байна. Төрийн бус өмчийн 117 сургуулийн 62 хувь нь мөн шаардлага хангахгүй цайны газарт үйл ажиллагаа явуулж байна. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжүүлэхдээ тухайн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч МХГ-ын дүгнэлт гаргуулсны дараа үйл ажиллагаа явуулах ёстой байдаг. Гэтэл хуульд заасан тус үүргийн биелүүлэхгүй газар олон байна. Тодруулбал, шалгалтад хамрагдсан нийт цайны газрын 28.2 хувь нь мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтгүй үйл ажиллагаа явуулж байсан. Үүнээс гадна, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэх ёстой байдаг ч  90 сургууль буюу 37,9 хувь нь зориулалтын тээврийн хэрэгсэлгүй байсан нь тогтоогдсон. Мөн 75 сургууль хүнс хадгалах зориулалтын сав хэрэгсэлгүй, хөргүүр, хөргөгчийн дутагдалтай, хүнсний агуулахгүй байлаа. Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн бичиг, чанар стандартын гэрчилгээгүй, бүртгэл хөтлөлт хангалтгүй 50 сургууль байсан” гэлээ.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.