Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Эдийн засаг
УИХ-ын чуулган цахимаар хуралдаж, 2021 оны төсвөө баталлаа.
2020-11-14 16:52     383

УИХ-ын чуулганы цахим хуралдаанаар 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг,  зарлага 13.9 их наяд төгрөг байна. Харин тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд буюу ДНБ-ий 5.1 хувь байх юм.

Төсвийн хуулиар ирээдүйн өв санд нэг их наяд 180 тэрбум төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг хуримтлуулахаар тусгав. Мөн 1100 төсөл, арга хэмжээг нэг их наяд, 398 тэрбум 921 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгажээ. Харин барих, шилжүүлэх концессын төрлөөр хэрэгжүүлсэн таван төсөл, арга хэмжээний эргэн төлөлтөд 266 тэрбум 268 сая төгрөг төлөх юм байна. 

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийг ирэх зургаадугаар сар хүртэл олгохоор болсон. Үүний санхүүжилт болох 864 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа. Үүнээс гадна 530 тэрбум төгрөгийг 68 нэр төрлийн халамжид олгохоор болов.  

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.