Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
1°C
Нийгэм
Халдвар илэрсэн UB Palace, МУБИС, Дүүхээ төвийг ариутгажээ
2020-11-14 17:02     381

Зооноз өвчин судлалын үндэсний төвийнхөн covid-19 халдвар илэрсэн эрсдэл бүхий газруудад ариутгал хийжээ. Тодруулбал, МУБИС-ийн хичээлийн байр, лицей сургуулийн байр, дотуур байрны нийт 32339.52 м/кв талбайг халдваргүйжүүлж, ариутгажээ. Мөн “Улаанбаатар палас”-ын гадна,  дотор орчны 4000 м/кв газар, “Дүүхээ” төвийн барилгыг халдваргүйжүүлсэн байна.

Эдгээр газрууд нь халдварын эхний тохиолдол буюу жолооч Д болон хоёрдугаар хавьтлын зорчсон эрсдэл бүхий обьект юм. Түүнчлэн Улаанбаатар хотын хог хаягдлын үйлчилгээний байгууллагууд, золбин нохой, муур устгалын байгууллагын ажилчдыг хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, хог тээврийн автомашинуудыг ариутгаж, халдваргүйжүүлжээ.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.