Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
3°C
Эрүүл мэнд
ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр ажилтны шинжилгээнд коронавирус илэрлээ
2020-11-14 17:04     348

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Арваннэгдүгээр  сарын 13-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори болон Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораториудад нийтдээ 820 хүнд хийсэн шинжилгээ хийхэд гурван хүнд коронавирус илэрлээ.

ХӨСҮТ-д тусгаарлалтад байгаа хоёр ажилтаны шинжилгээнд коронавирус илэрсэн.

Нийслэлд бүртгэгдээд байгаа өвчлөлийн голомтын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 140 хүнд шинжилгээ хийсэн. Нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. 4 настай хүүхэд байгаа. Хоёр дахь хавьтал болох 2675 хүнийг илрүүлж, 646 хүний шинжилгээний хариу гарсан коронавирус илрээгүй. Нийт тухайн голомтод батлагдсан тохиолдол долоо байна.

Сэлэнгэ аймагт батлагдсан гурван тохиолдлын ойрын хавьтлын 150 хүнийг илрүүлж шинжилгээ хийж байна. Үүнээс урьдчилсан байдлаар 103 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй.

Дархан-Уул амйагт хяналт тандалтын 136 хүнд шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй.

Арванэгдүгээр сарын 13-нд Сэлэнгэ аймгийн оршин суугч гурван хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.

Монгол Улсад онош батлагдсан 416 боллоо. 328 нь эдгэрсэн. Өнөөдөр ХӨСҮТ-ээс 11 хүн эдгэрч ажиглалтын байр руу шилжсэн.

ХӨСҮТ-д онош батлагдсан 83 хүн байна. Биеийн байдал хүнд нэг, хүндэвтэр 16, хөнгөн 66 хүн байна” гэв.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.