Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-1°C
Улс төр
Засгийн газрын хуралдаанаас: Халдварын голомтод ажиллаж байгаа 14809 албан хаагчид урамшуулал олгоно
2020-11-14 22:18     359

Коронавируст цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа.

Шадар сайд Я.Содбаатарын хэлснээр цар тахлын үед ажил үүргээ гүйцэтгэж буй тусгай үүргийн 14809 албан хаагчид эхнээс ээлжинд урамшуулал олгох болжээ. Үүнд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг Засгийн газрын нөөцөөс гаргана. Хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа /цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад/, ургамлын тос, 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах өвс, бүх төрлийн малын тэжээл, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг  Гаалийн албан татвараас чөлөөлөхөөр төлөвлөж байна. Хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барихаар боллоо. Мөн хүнсний хомсдол үүсэх, үнийн өсөлтөөс сэргийлэх, хангамжийг тогтворжуулах, аюулгүйн нөөц бүрдүүлэх зорилгоор хүнсний улаанбуудай импортлоход шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкны эх үүсвэрээс гаргахаар шийдвэрлэлээ. Нийтдээ 150 мянган тонн хүнсний улаанбуудай, 40 мянган тонн үрийн буудай импортлох шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.