Өнөөдөр
2024/05/02
Доллар (USD)
3,377.03
Улаанбаатар
12°C
Нийгэм
Ирэх даваа гарагаас нээх 34 төрлийн үйлчилгээтэй танилцана уу.
2020-12-12 14:26     891

Ирэх даваа гарагаас халдвар гарсан бүсүүдэд тогтоосон хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлнэ. Мөн 34 чиглэлийн үйл ажиллагааг нээж, 18 төрлийн үйлчилгээний хориог хэвээр үргэлжлүүлэх шийдвэрийг  Засгийн газраас гаргасан. Харин 34 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний газрууд 07.00-22.00 цаг хүртэл ажиллах цагийн хязгаарыг нийслэлийн Засаг даргын захирамжаар тогтоогоод байна. Ирэх даваа гарагаас нээх 34 төрлийн үйлчилгээтэй танилцана уу. 

  • Хүнсний худалдааны төв дэх ахуйн хэрэглээний барааны тасаг
  • Барилгын материалын худалдаа
  • Модны зах
  • Авто техникийн зах /тусгай нөхцөл шаардана/
  • Ресторан /тусгай нөхцөл шаардана/
  • Кафе /тусгай нөхцөл шаардана/
  • Цайны газар (нийтийн үйлчилгээний болон байгууллагуудын дэргэдэх)
  • Түргэн үйлчилгээний болон сүлжээ хоолны газар /тусгай нөхцөл шаардана/
  • Хүргэлтийн хоол /тусгай нөхцөл шаардана/
  • Кофе шоп
  • Хувцас захиалга, засвар
  • Гутал захиалга, засвар 
  • Гэр ахуйн тавилгын захиалга засвар
  • Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
  • Алт мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар
  • Цүнх захиалга, засвар
  • Нүдний шил захиалга, засвар
  • Цоож, түлхүүр засвар
  • Цаг засвар
  • Хими цэвэрлэгээ, угаалга
  • Гэрэл зураг
  • Айл нүүлгэх үйлчилгээ
  • Эд бараа түрээслэх үйлчилгээ
  • Нийтийн бие засах газар
  • Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /автомашин, эд зүйлс/
  • Авто засвар /агрегат, кузов/
  • Дугуй засвар
  • Автомашины угаалга
  • Автомашины доторлогоо
  • Автомашин, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны болон будаг акумлятоор, гоёл чимэглэл дугуй зэрэг ашиглалтын материалын худалдаа
  • Автозогсоол /Битүү, ил/
  • Нийтийн байрны үйлчилгээ
  • Барилга засвар
  • Таксины үйлчилгээ /тусгай нөхцөл шаардана / зэргийг нээхээр болж байна.

Түүнчлэн нэг дор иргэдийг олноор төвлөрүүлж, үйлчилгээ үзүүлдэг, агаар дуслын замаар халдвар тархах магадлалтай, нэн шаардлагагүй, өндөр эрсдэл бүхий  18 төрлийн үйлчилгээг нээхгүй. Эдгээр байгууллагын үйл ажиллагааг цаашид үе шаттай нээх юм. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.