Өнөөдөр
2024/05/08
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
11°C
Эрүүл мэнд
Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговь аймагт 1 тохиолдол нэмэгдлээ
2020-12-15 13:23     350

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа  "Арванхоёрдугаар сарын 14-нд нийт 10979 хүнд шинжилгээ хийсэн 5 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн. Эдгээр таван тохиолдол ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс бөгөөд тэднээс 2-3 дахь давтан шинжилгээгээр илэрсэн.

24 цагийн байдлаар Улаанбаатарт 2, Сэлэнгэд 2, Дорноговьд 1 тохиолдол тус тус нэмэгдээд байна.

Ингэснээр дотоодын нийт халдвар 464 болж, өссөн тоогоор 

  • Улаанбаатарт 140
  • Дархан-Уул аймагт 45
  • Сэлэнгэ аймагт 215
  • Орхон аймагт 25
  • Говьсүмбэр аймагт 4
  • Дорноговь аймагт 32
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. 

Монгол Улсад коронавирусийн батлагдсан нийт тохиолдол 917, эдгэрсэн 384 байна. 
Цэргийн төв эмнэлэг,  Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнэг аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-д нийтдээ онош нь батлагдсан 524 хүн эмчлүүлж байна.
Биеийн байдал маш хүнд 1, хүнд 5, хүндэвтэр 68, хөнгөн 450 хүн эмчлэгдэж байна” 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.