Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-1°C
Улс төр
Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжлээ
2020-12-15 13:25     385

Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тэргүүтэй гишүүдийн санаачлан боловсруулж өргөн барьсан Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Манай улсад  хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулсны төлөө амь нас, бие махбодод нь халдах, заналхийлах, дарамт шахалтад өртөх явдал цөөнгүй гардаг. Гэвч хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах, үйл ажиллагааг нь дэмжих эрх зүйн орчин бүрдээгүй байна. Тиймээс энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд үндэсний хэмжээнд хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах тогтолцоог хамгийн боломжит бага зардлаар байгуулахын тулд Хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах хороог Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд байгуулахаар хуульд тусгажээ. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 53.8 хувь нь дэмжлээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.