Өнөөдөр
2024/05/12
Доллар (USD)
3,381.49
Улаанбаатар
21°C
Дэлхий дахинд
Монголд вакцин нийлүүлэх Энэтхэгийн үйлдвэрт гал гарлаа.
2021-01-22 00:15     333

Гал гарсан хэсэг нь цар тахалтай тэмцэх ажлын хүрээнд баригдаж буй "Манжари" хэмээх цогцолбор барилга бөгөөд Оксфордын вакцин үйлдвэрлэгдэж буй хэсэг нь уг барилгаас бага зэрэг зайтай байрладаг гэж эх сурвалжууд мэдээлж байна.


Энэтхэгийн Пуна хотод байрладаг "Serum Institute"-д яг одоо их хэмжээний гал гарч байна. Уг үйлдвэр нь вакцин үйлдвэрлэх хүчин чадлаараа дэлхийд  тэргүүлдэг бөгөөд "AstraZeneca"болон Оксфордын их сургуулийн хамтран бүтээсэн covid-19-ийн эсрэг "Covishield" вакциныг үйлдвэрлэж буй юм.

Энэтхэг улсын хувьд covid-19-ийн эсрэг хоёр вакциныг яаралтай горимоор хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаагийн нэг нь "Covishield" вакцин билээ. Харин нөгөөх нь дотоодын биотехнологийн “Bharat Biotech” компанийн бүтээсэн “Covaxin”  вакцин юм.

Дашрамд дурдахад, Энэтхэг улс нь Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр "Covishield" вакцинаас Монголд хандивлахаар болсон талаар талууд мэдэгдсэн билээ.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.