Өнөөдөр
2024/05/19
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Эрүүл мэнд
Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан ажлаа хүлээлгэж өгөхгүй гэжээ
2021-01-22 01:50     385

Нэгдүгээр төрөхөд амаржсан эхээс халдвар илэрч, тус эхийг ХӨСҮТ рүү тээвэрлэн шилжүүлсэн. 

Ингэхдээ өмсөж байсан хувцастай нь буюу нимгэн халат, өмд, оймс, таабчиктай нь хүйтэн машинд суулган авч явсан нь иргэдийн бухимдлыг ихээхэн хүргэж, алдаа гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж жагссан юм. 

Улмаар УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох өргөдлөө өгч, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Харин "Өргөө амаржих" газрын дарга Г.Баясгалан ажлаасаа чөлөөлөгдөхгүй хэмээж байна. Учир нь тухайн эмэгтэйг Өргөө амаржих газраас бус ХӨСҮТ-ээс шилжүүлэх үйл ажиллагаа явуулсан учир би буруугүй, өргөдлөө өгөхгүй гэжээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.