Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
16°C
Улс төр
Н.Номтойбаярын ялыг НЭГ ЖИЛИЙН хорих ял болголоо
2021-01-23 01:06     321

 УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, ХХҮЕГ-ын дарга асан Б.Нямдаваа нарын найман хүний хурал өнөөдөр Улсын дээд шүүхэд боллоо. 

Анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хасаж таван жил таван сар хорих ял оноосон. Харин Б.Шижиржаргалд дөрөв, Б.Нямдаваад гурван жил хорих ял оноосон бол М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг 15 сая, Н.Баттөгсийг 10 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн.

Улмаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс тэдний ялыг хэвээр үлдээсэн. 

Харин Улсын дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилээр хасч, 1 жилийн хорих ял болгон өөрчиллөө. 

Шүүгдэгч Н.Ууганбаяр, Д.Батмөнх, М.Нямдэмбэрэл нарын нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилээр хасч, 5 сая төгрөгөөр торгох ял, Б.Шижиржаргал, Б.Нямдаваа нарын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жил хасч, 2 жил хорих ял, Н.Баттөгсийн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасч, 6 сая төгрөгөөр торгохоор боллоо. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.