Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
15°C
Улс төр
С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс 8 жилийн хугацаагаар хаслаа
2021-01-31 00:21     338

С.Эрдэнийг Ардчилсан намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ. 

Тус намаас мэдээлснээр Үндсэн дүрмийн хорооны 2021 оны нэгдүгээр сарын 08-ны өдрийн хурлаар Ардчилсан намын гишүүн Л.Баттүвшингээс ирсэн өргөдлийг хянан хэлэлцээд ҮБХ-ны гишүүн С.Эрдэнийг Үндсэн дүрмийн 3.9.1.10 болон 3.9.1.15 дахь заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэн хариуцлага тооцохыг Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд даалгасан байна. 

Үндсэн дүрмийн хорооны уг тогтоолын дагуу 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гарган Үндсэн дүрэм зөрчсөн С.Эрдэнийг намын гишүүнээс найман жилийн хугацаагаар хассан байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.