Өнөөдөр
2024/05/19
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
17°C
Эрүүл мэнд
"Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээ, шинээр бүртгэгдсэн голомтуудын хавьтал, цэгээр шинжилгээ өгсөн нийт 37 хүнээс халдвар илэрлээ"
2021-01-31 23:16     337

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа халдварын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. 

Шинээр илэрсэн 37 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээ, сүүлд шинээр бүртгэгдсэн голомтуудын хавьтлын шинжилгээнүүд, цэгээр шинжилгээ өгсөн хүмүүсээс илэрсэн. Улаанбаатар хотод халдварын тохиолдод 945, улсын хэмжээнд кластер өвчлөлийн тоо 1,271 бүртгэгдсэн. Нийт халдварын тоо 1,779, үүнээс эдгэрсэн 1,333 байна.  

2020 оны арваннэгдүгээр сараас хойш нийт 28 голомт үүсэж, хариу арга хэмжээ авч ажилласан. Эдгээрээс ес нь маш том голомт байсан. Тэдгээр голомтын хүрээ хязгаар нь хумигдсан. Одоогоор долоон голомт байна. 

Тэрбээр "2021 оны нэгдүгээр сарын 25-наас хойш үүссэн 12-13 том голомт идэвхтэй байна. Тухайлбал, БЗД-ийн 8 дугаар хорооны СӨХ-той гарсан голомт идэвхтэй үргэлжилж, 11 хүн өвчилсөн байна.

“Жи Би тауэр”-т байрладаг ББСБ-ын халдвар маш идэвхтэй үргэлжилж, эндээс нийт 24 тохиолдол бүртгэгдсэн.

Гутлын цехтэй холбоотой голомтоос 10 хүн бүртгэгдсэн.

Мөн гэр бүлийн хүрээнд БЗД-ийн 26 дугаар хороо, БГД-ийн 12 дугаар хорооны 19 дүгээр байр, БЗД-ийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны голомтууд идэвхтэй үргэлжилж байгаа. Нийт бүртгэгдсэн тохиолдол 40 гаруй болсон.

Микс пиццаны газартай холбоотой голомт идэвхтэй үргэлжилж, нийт 15 тохиолдол бүртгэгдсэн байна.

Түүнчлэн хүүхдийн асрамжийн газарт халдвар идэвхжиж байна. Энд гурван багш, хоёр хүүхэд өвдсөн. Үлдсэн зургаан хүүхэд ажиглан тусгаарлагдах байранд тусгаарлагдсан байгаа.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.