Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
13°C
Нийгэм
Галын аюулаас дөрвөн хүнийг аварчээ
2021-01-31 23:21     270

Чингэлтэй дүүргийн 15-р хорооны хяналтын ажилтнууд дөрвөн хүний амь насыг аварчээ. 

Тодруулбал, тус хорооны хяналтын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хорооны нэгэн айлд  гал гарч буйг гаднаас нь харж мэдэн хаалгыг эвдэн орж дотор байсан хоёр том хүн, хоёр хүүхдийн амь насыг нь аварчээ.

Тэд мөн галын дуудлага шуурхай өгч дүүргийн Онцгой байдлын гал унтраах ангийг иртэл галыг намжаах арга хэмжээ авсан байна.

Хяналтын ажилтан н.Наранхүү галын голомтруу орж гэрт үлдсэн бага насны хүүхдийг гаргаж аварсан бол хяналтын ажилтан н.Цэвэгсүрэн гал унтраах албаныхныг газарчлан авчирчээ. Энэ үед тус хорооны хяналтын ажилчид галын аюулыг намдаах үйл ажиллагаанд бүгд гар бие оролцсон байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.