Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
14°C
Нийгэм
Улаанбаатарт хоёр долоо хоногийн турш хөл хорио тогтоох хэрэгтэй
2021-02-01 11:16     272

УОК-ын дэргэд бүрдсэн судалгаа шинжилгээний багийн эрдэмтэд энэ бямба гарагаас хоёр долоо хоногийн турш хөл хорио тогтоох хэрэгтэй гэж үзжээ.

МУИС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч Д.Улам-Оргих "Хоёрдугаар сарын 6-аас 21-нийг дуустал 16 хоногийн хугацаатай бүх нийтийн бэлэн байдал тогтоож ажлын 5, амралтын 4 хоног буюу нийт 9 хоногийн хорионы стратеги хэрэгжүүлэх шаардлагатай. Хөл хориог удаан тогтоох ашиггүй, урт тогтоох ашиггүй. Хөл хорио тогтоохгүй бол бид ачааллаа дийлэхээ болино. Энэ бол цар тахлыг дарах сүүлийн боломж.

Түүнчлэн долоо хоног ажиллаад долоо хоног амраад байвал голомтын тархалтыг амжилттай зогсооно. Та бүхнээс эхлээд шийдвэр гаргах шатны болон бүх шатны ажилтнуудад өвчний талаарх сургалтыг хийх хэрэгтэй" гэв. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.