Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.38
Улаанбаатар
14°C
Нийгэм
"Тоёоко Инн" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрсэн тул ХӨСҮТ рүү шилжүүлж байн
2021-02-01 23:54     496

Тоёоко Инн" зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдээс коронавирусийн халдвар илэрчээ.

Энэ талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяраас тодруулахад "Халдвар батлагдсан тул ХӨСҮТ иргэдийг татан авч байна. Хэчнээн иргэнийг шилжүүлж байгаа талаар тодорхой мэдээлэл алга" гэв.

Мөн ХӨСҮТ-ийн эх сурвалж "Ойрын хавьтлуудыг зочид буудлуудад тусгаарласан байгаа. Тэднээс анхан болон давтан шинжилгээнүүд авахад эерэг гарвал шууд ХӨСҮТ эсвэл Цэргийн төв эмнэлэгт шилжүүлдэг. Одоогоор нарийн тоог хэлж мэдэхгүй байна" хэмээн хэлэв.

 
Одоогоор тухайн зочид буудалд тусгаарлагдаж байсан иргэдээс 31 тохиолдол халдвартай нь батлагдсан тухай эх сурвалж мэдээлээд байна.
Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.