Өнөөдөр
2024/05/19
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
17°C
Эрүүл мэнд
Өнөөдөр 50 шинэ тохиолдол бүртгэгдлээ
2021-02-08 23:07     385

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын тоон мэдээллийг хүргэж байна. 

2021 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр улсын хэмжээнд 12252 хүнд  PCR шинжилгээ хийхэд 50 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн хавьтал болсон хүмүүсээс коронавирус илэрсэн хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

Тодруулбал, сүүлийн 24 цагийн дотор "Монгол Шир" үйлдвэр, Наркологийн төв, гутлын цех, Микс Пицца, ББСБ, СХД-ийн худалдааны төвтэй холбоотой болон гэр бүл дамжсан хавьтлуудын дундаас шинээр халдвар илэрсэн. Улаанбаатарт 1237 болсон. Улсын хэмжээнд кластераар 1553 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.