Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
12°C
Эрүүл мэнд
ЭМЯ: Ойрын хавьтлын 24 хүн, “Нэг хаалга-Нэг шинжилгээ“ арга хэмжээний хүрээнд 9 хүнээс халдвар илэрчээ
2021-02-16 22:34     314

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд хийсэн PCR шинжилгээгээр 33 хүн коронавирусээр халдварласан нь батлагдсан талаар ЭМЯ-аас мэдээлэв.

ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лаборатори, Чингэлтэй, Сүхбаатар, БГД, СХД-ийн лабораториудад нийтдээ  37.530 хүнд шинжилгээ хийсэн аж.   Шинээр илэрсэн тохиолдлын 24 нь өмнө нь батлагдсан тохиолдлын анхан болон давтан шинжилгээнээс илэрсэн бол 9 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд авсан шинжилгээнээс коронавирус илэрчээ.

Ийнхүү Улаанбаатар хотод халдварын тохиолдол нийтдээ 1578, улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод  1904  тохиолдол болжээ.  Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 2416 болж байна. Үүнээс 1760 нь эдгэрээд байна.

 Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд 48 хүн эдгэрч эмнэлгээс гарч, дараагийн хяналт болох гэрийн ажиглалтад шилжлээ. Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт коронавируст халдвартай 643 хүн хэвтэн эмчлүүлж байна. 

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.