Өнөөдөр
2021/03/03
Доллар (USD)
2,849.87
Улаанбаатар
-2°C
Дэлхий дахинд
Коронавирусийн халдварын шинэ тохиолдол дэлхий даяар буурч байна
2021-02-16 23:21     15

Сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхий даяар бүртгэгдсэн коронавирусийн халдварын шинэ тохиолдол 300,500 хүрсэн нь сүүлийн дөрвөн сарын хугацааны хамгийн бага тоо болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага өчигдөр зарлажээ.

Өмнөх хамгийн цөөн тохиолдол нь 2020 оны аравдугаар сарын 7-нд бүртгэгдсэн 291,200 юм байна.

Сүүлийн нэг өдрийн тохиолдлуудын 122,500 нь Европ тивд, 115,600 нь Умард ба Өмнөд Америк тивүүдэд оногджээ.

Дэлхийд нийт батлагдсан халдварын тоогоор тэргүүлж буй АНУ-д сүүлийн өдрүүдэд 100,000 хүрэхгүй тооны тохиолдол илрэх болсон байна. Нэгдүгээр сарын 2-ны өдөр тус улсад 300,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байв.

Тэгвэл одоо 2020 оны арваннэгдүгээр сарын түвшинд хүрч буураад байна.

Европын орнуудад ч буурах хандлага ажиглагдаад эхэлжээ. Тухайлбал Их Британид сүүлийн 24 цагийн дотор 11,000 орчим тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны аравдугаар сарын 2-ны өдрөөс хойших хугацааны хамгийн бага тоо болсон байна.

Ази тивээс цар тахалд хамгийн хүнд нэрвэгдсэн Энэтхэг улсад сүүлийн өдрүүдэд 10,000 орчим тохиолдол илэрч байгаа юм. Есдүгээр сард тус улсад бараг 100,000 тохиолдол нэг өдөрт бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ нь 90 орчим хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Турк улсад мөн нэг өдөрт илэрдэг тохиолдлын тоо нь арванхоёрдугаар сарын оргил үеэсээ 75-80 хувиар буурсан байна.

 

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.