Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
10°C
Улс төр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусний вакцины эхний тунг хийлгэнэ
2021-02-16 23:35     345

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөө өглөө /2021.02.16/ /  ХӨСҮТ-д ажиллаж, коронавирусний вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдлыг шалгаж байна.

Монголд оруулж ирэх коронавирусний  вакцины хамгийн эхний тунг Ерөнхий сайд өөрөө хийлгэнэ гэсэн юм. Дэлхий нийтийн хувьд гол эрсдэл болоод буй коронавирусний эсрэг вакцин хөгжүүлэлт бусад вакцинтай харьцуулахад богино хугацаанд хийгдсэн нь олон улсын түвшинд зарим эрдэмтэн, судлаачдаас шүүмж дагуулсаар байгаа.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд улсдаа авчирсан вакцины хамгийн эхний тунг хийлгэх нь вакциныг аюулгүй гэдгийн баталгаа болох бөгөөд ард иргэдээ вакциндаа товлолын дагуу идэвхтэй хамрагдахыг уриалсан үйл явдал гэж тэрбээр үзэж байна.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.