Өнөөдөр
2024/05/13
Доллар (USD)
3,381.63
Улаанбаатар
12°C
Эрүүл мэнд
ХӨСҮТ: Хүн амаа зорилтод хоёр бүлэгт хувааж, ийм дарааллаар вакцинжуулна
2021-02-17 00:07     357

Улаанбаатар хотод Нэг хаалга-Нэг шинжилгээ арга хэмжээний зохион байгуулалт хоёрдугаар сарын 23-нд дуусч, нийт хүний ам дунд вакцинжуулах ажлыг үе шаттай эхлүүлнэ гэдгийг Засгийн газраас мэдээлж байгаа билээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба вакцинжуулалтын бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа юм байна. Монгол Улсад коронавирусийн эсрэг эхний ээлжийн вакцин ирэх долоо хоногт ирэх төлөвлөгөөтэй  байгаа аж. Манай улс нийт хүн амын 60 хувь буюу 18-наас дээш иргэдийг вакцинд хамруулах тооцоо гарсан. Эхний ээлжид ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр COVAX хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн вакцинаар хүн амын 20 хувийг, харин бусад вакцинаар 40 хувийг хамруулахаар тооцсон байна. Ингэхдээ хүн амаа зорилтод бүлэгт хуваах байдлаар вакцинд хамруулахаар төлөвлөснийг ХӨСҮТ-өөс мэдээлэв. 

 COVAX хөтөлбөрийн  вакцинаар:

-Төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын 56047 ажилтан

-Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарын 52750 төрийн албан хаагч

-50-аас дээш насны 583545 иргэнийг тус тус хамруулах юм.

Бусад чиглэлээр орж ирсэн вакцинаар:

-Хөгжлийн бэрхшээлтэй 23081 иргэн

-Архаг хууч өвчтэй 276937 иргэн

-Дайчлагдан ажиллах 65937 иргэн

-Стратегийн ач холбогдол бүхий аж ахуй нэгж байгууллагын 329687 иргэн

-Нийгмийн туслах үйлчилгээнд хамрагдах шаардлагатай хүн ам /ядуу/ 313202 иргэн

-Их дээд болон ЕБС-ийн  69234 багш нарыг хамруулахаар тооцжээ. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.