Өнөөдөр
2024/05/17
Доллар (USD)
3,381.05
Улаанбаатар
10°C
Нийгэм
Өнөөдөр шинээр 32 тохиолдол илэрсний 9 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-нээс илэрлээ
2021-02-24 13:27     262

ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийг хийлээ. ХӨСҮТ-ийн өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрсөн нэг өдрийн хугацаанд 26058 иргэнийг коронавиурсийн шинжилгээнд хамрууллаа. Эдгээрээс 32 хүнд коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, "Нэг хаалга - Нэг өрх" шижлгээний хүрээнд 9 иргэнээс халдвар илэрсэн бол бусад тохиолдлууд нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлууд байна" гэв. 

Ингэснээр Улаанбаатар хотод нийтдээ 1914 тохиолдол, улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2755 болж бүртгэгдлээ. Үүнээс 2070 буюу 75.1 хувь нь эмчлэгдэн эдгэрсэн байна.

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлгээс 67 иргэн бүрэн эдгэрч, гэртээ гарчээ. 

Шинээр батлагдсан тохиолдлуудыг дүүргүүдээр нь ангилж үзвэл:

Хан-Уул дүүрэгт  - 9

Баянгол дүүрэгт - 3

Баянзүрх дүүрэгт - 10

Сүхбаатар дүүрэгт -2

Сонгинохайрхан дүүрэгт - 6

Чингэлтэй дүүрэгт  - 2 тохиолдлууд тус тус бүртгэгдэжээ.

Мөн тэрбээр "Ард иргэд халдварын голомтуудыг хумиад авчихсан мэтээр гадуур дотуур их явж байгаа нь халдвар тархах эрсдэл бий болгож, улам нэмэгдүүлж байна. Нийслэлийн хэмжээнд 30 гаруй голомт байгаа бөгөөд халдвар тархахаас сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна" гэлээ.

 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.