Өнөөдөр
2024/05/03
Доллар (USD)
3,378.90
Улаанбаатар
8°C
Дэлхий дахинд
Өмнөд Солонгост коронавирусээр өвчлөгсдийн тоо нэмэгдлээ
2020-02-19 11:09     502

Өмнөд Солонгосын эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусээр нэмж 15 хүн өвчилсөн талаар мэдээлж байна. Ингээд нийт 46 хүн өвчлөөд байгаа юм байна. Эдгээр 15 хүнээс 13 нь Кёнсан мужийн Тэгу хотод илэрсэн байна. 10 нь уг вирусээр өвчлөөд байсан 61 настай иргэнтэй хамт сүм хийдэд залбирал үйлдэж байгаад туссан бол 1 нь эмнэлэгт өвчтэй хүнтэй дайралдснаас вирусээр халдварлажээ. Мөн коронавирусээр өвчлөөд байсан 20 настай эмэгтэйн 10 настай охиноос вирусны шинж тэмдэг илэрч хорионд оржээ. 77 настай СӨҮЛ хотын иргэнээс мөн илэрснийг мэдээлж байна. 61 настай Тэгу хотын иргэний хувьд БНХАУ-д зорчоогүй, өвчтэй хүмүүстэй ер уулзаагүй ч уг вирусээр өвчилсөн болох нь тогтоогджээ. Тэрбээр ямар замаар яаж уг вирусаар халдварласан болох нь тогдоогдохгүй байгаа 2 дахь хүн болж байна. Эдгэж эмнэлгээс гарч байгаа хүмүүсийн тухайд 12 болсон бол эрчимт эмчилгээнд 34 хүн эмчлүүлж байна.    

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.