Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Эдийн засаг
БАНКУУД ДОЛООДУГААР САРЫН 1-НЭЭС ӨМНӨ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ИРҮҮЛЭХ ЁСТОЙ
2021-03-04 01:27     605

"Банкийг хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх төлөвлөгөө боловсруулах, төлөвлөгөөг хянах түр журам"-ын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, хувьцаагаа нийтэд болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, нэгж хувьцааг санал болгох үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг зохих байгууллагад ирүүлэхээр болж байгаа юм.

 Хувьцаа эзэмшигчдийн хурлаар дээрх асуудлыг хэлэлцэн баталж, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд ирүүлсний дагуу зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэх ажээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.