Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
2°C
Улс төр
Б.Хурц, С.Баярцогт нарт холбогдох хэргийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгалаа
2021-03-16 23:36     370

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах нөхцөл байдал үүсгэхгүйн үүднээс 2021 оны гуравдугаар сарын 1-нээс өмнө гомдол гаргасан эрүүгийн бүх хэргийг өмнө үйлчилж байсан хэлэлцүүлэхээс татгалзах зохицуулалт хэрэглэхгүйгээр Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр болжээ.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хянан хэлэлцэх хэргийн ачаалал түр хугацаанд огцом өссөн учир 40 хэргийн хугацааг 7-30 хоногоор сунгах шийдвэрийг хэрэг хуваарилагдсан шүүгчийн саналыг харгалзан тус танхимын шүүгчдийн зөвлөгөөнөөс гаргажээ. 

Тухайлбал, Б.Хурц нарын 9 хүнд холбогдох 40 хавтас хэрэг, С.Баярцогт нарын 5 хүнд холбогдох 470 орчим хавтас хэрэг зэрэг зарим хэргүүдийн хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан байна.


Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.