Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
-3°C
Улс төр
ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ЗӨВЛӨЖ АЖИЛЛАХЫГ САНУУЛЛАА
2021-03-26 00:20     376

 Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзаж, халдварын голомтыг хумих ажлын хүрээнд эрчимжүүлэх шаардлагатай хэд хэдэн чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Ковид-19” халдварын нөхцөл байдалд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцын талаар мэдээллээд, цаашид салбарын хууль эрх зүйн орчинг сайжруулах, мэдээллийн нэгдсэн цахим системд нэгдэж, чадварлаг хүний нөөцтэй болох зорилт тавин ажиллаж буйг Мэргэжлийн хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагч Т.Гантулга танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх зорилтод ажилд хяналт тавин, үр дүнтэй хэрэгжүүлж, улмаар цар тахлын амаргүй цаг үед ч ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалж буй цөөхөн байгууллагын нэг гэдгийг Шадар сайд уулзалтын эхэнд онцлов.

Мэргэжлийн хяналт шалгалтын бие даасан, хараат бус, хөндлөнгийн нэгдсэн тогтолцоог хэвээр хадгалах, бэхжүүлэхэд Засгийн газар анхаарч ажиллаж байна. Өнөөгийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлэн урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах, тандалт судалгаа хийх зэрэг хяналт шалгалтын олон арга, хэлбэрийг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг шинэчлэн найруулж, зарим хяналтын салбар, чиг үүргийг буцаан нэгтгэж нэгдмэл тогтолцоог бэхжүүлэх, байгууллагын нийгмийн үнэлэмж, улсын байцаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг эрс сайжруулах зэрэг олон жил шийдлээ хүлээсэн асуудлуудыг зоригтой хэрэгжүүлэх ёстой гэж Шадар сайд хэлэв.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.