Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.
Сүүлийн хоногт 97 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,044 боллоо.
Өнөөдрийн байдлаар нийт 1,391 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,169, хүндэвтэр195, хүнд 21, нэн хүнд 6 хүн байна.
Халдварын нөхцөл байдал улс орон даяар улам хүндэрч байна. Эдийн засгаа эрчимжүүлэх эрүүл мэндээ хамгаалах бодлогыг зэрэг явуулж байна. Гэсэн ч дэлхий дахинд халдварыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь хөл хорио тогтоох байгаа. Иргэд Та бүхэн нийгмийн харилцаагаа багасгаж, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиарай. Ингэснээр хөл хорио тогтоохгүй халдварыг хумих боломжтой" гэв.
Дотоодод бүртгэгдсэн халдварын тохиолдол 5,359 /2021.03.25/