Өнөөдөр
2024/04/26
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
6°C
Улс төр
Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томиллоо
2021-03-27 00:10     459

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХЦ-ийн гишүүнийг томилж, чөлөөлөх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өчигдөр уг асуудлыг хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан юм. УИХ-ын гишүүн Н.Ганибал" Хууль шүүхэд нөлөөлөх, хараат бус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож асуудлыг улстөржүүлж шийдвэрлэхээр улайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Хуулийн хугацаа дууссан Д.Солонго, 67  настай Н.Чинбат гишүүн нарыг нэг мөр оруулж ирж шийдвэрлүүлэхийг шаардаж байна" гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар "Хугацаа нь дуусахаар ҮХЦ-ийн гишүүн чөлөөлдөг. ҮХЦ-ийн гишүүн н.Чинбатын бүрэн эрхийн хугацаа дуусах болоогүй. ҮХЦ дээр очиж тайлбар авч байгаа нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн асуудал" гэлээ.

Ингээд ҮХЦ-ийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох саналаар санал хураалт явуулав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 78.8 хувийн саналаар Ж.Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилж, бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Ш.Цогтоог чөлөөлөв. 

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.