Өнөөдөр
2024/04/27
Доллар (USD)
3,376.93
Улаанбаатар
0°C
Улс төр
УОК дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох санал гаргажээ
2021-03-30 00:03     467

Коронавирусын халдварын тоо 575 хүрсэнтэй холбоотойгоор өнөөдөр Улсын онцгой комисс хуралдлаа. Улсын онцгой комисс болон Засгийн газраас халдварын тархалтыг 14 хоног ажиглаад буурахгүй бол дөрөвдүгээр сарын 5-наас хатуу хөл хорио тогтоохоо мэдэгдсэн бөгөөд нөхцөл байдал хүндэрвэл энэ хугацааг хүлээхгүйгээр хатуу хөл хорио тогтоохоо илэрхийлээд байсан юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар бизнес эрхлэгчидтэй уулзахдаа "Цаашид 500 гараад эхэлбэл улаан түвшин рүү шилжиж, хатуу хөл хорио тогтохоос өөр аргагүй байдалд хүрнэ" гэсэн.

Халдварын тархалт 500 давсан учраас Улсын онцгой комисс хуралдаж хатуу хөл хорио тогтоох эсэх, тогтоохоор болбол хэзээнээс тогтоох тухай хэлэлцжээ. УОК-ын гишүүд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох ёстой гэдэгт санал нэгджээ. Харин 17.00 цагаас хуралдахаар төлөвлөөд байсан Засгийн газар хурлаа цуцаллаа. Учир нь, Засгийн газрын ээлжит хуралдаанаас өмнө буюу ирэх лхагва гариг хүртэл холбогдох тооцоо судалгаагаа нарийвчилж боловсруулах юм байна. Ийнхүү саналаа илүү тодорхой, үндэслэлтэй болгож байж Засгийн газраар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

Сэтгэгдэл
Шууд
Шинэ мэдээ
2020 © SOR.mn. All rights reserved.